Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Унгарын нийслэл Будапештад насанд хүрэгчдийн ДАШТ-ий бэлтгэлээ базааж байгаа бөгөөд түрүүч нь өнөөдөр тэмцээн болох Ослог зорино. Монгол Улсаас Унгарт суугаа Онц бөгөөд Элчин сайд З.Батбаяр ДАШТ-д оролцох гэж буй багш дасгалжуулагч бусад хүмүүсийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлсэн байна. Элчин сайд З.Батбаярыг Унгарын Ерөнхийлөгчийн зарлигаар Загалмайн гавьяаны II одонгоор тус улсын гадаад харилцаа, гадаад эдийн засгийн яамнаас шагнажээ. Тус нэр хүндтэй шагналыг Монгол Улсаас хүртсэн анхны хүн болсон түүнд манай багш, дасгалжуулагчид хүндэтгэл үзүүлж, “Токио-2020” олимпийн наадмын хувцас, дурсгалын зүйлийг гардуулан өгчээ.