Монголын урлаг, спортын оддын хөлбөмбөгийн нөхөрсөг тэмцээн маргааш МХБХ-ны ногоон талбайд болно. Энэхүү тоглолтыг цар тахлын хүнд үед галын шугамд ажиллаж буй эмч, сувилагч нартаа урам хайрлах зорилготой юм. “Оддын хөлбөмбөг” гурав дахь удаагаа болох гэж буй нь энэ бөгөөд тоглолтын үеэр хоёр өвчтөн нэг дор хэрэглэж болох 10 ширхэг аппаратыг хандивлах юм байна.
Б.Жаргал