“Белград-2021” боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдөх баг тамирчид Эрдэнэт хотын “Сэлэнгэ” амралтын баазад өнгөрсөн сарын 26-ны өдөр сэргэлтийн бэлтгэлдээ гарчээ. Уг бэлтгэлд гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Э.Цэндбаатар нараас бусад нь очсон мэдээлэл байна. Гэвч уг бэлтгэлд гарсан нэг тамирчин коронавирусний халдвар авсан гэв.
Тухайлбал, ДАШТ-ий 57 кг-ын жинд тулалдах эрх авсан Б.Буяндалайгийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Иймд түүнийг сэргэлтийн бэлтгэлээс тусгаарлан Улаанбаатар руу авчирчээ. Мөн өөр нэг тамирчинд шинж тэмдэг илэрсэн гэлээ. Б.Буяндалай нь насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, хошой хүрэл, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальтай тамирчин юм. Тэрбээр сорил тэмцээнд ялснаар ДАШТ-д оролцох эрх авсан билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)