Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал зодог тайллаа. Өдгөө 36-тай түүний их сүмогийн амжилт японы эзэн хааны 45 дахь цомыг өргөснөөр эцэслэж байна. Нагоя башё М.Даваажаргалын хувьд сүүлчийн тэмцээн байв. Тэр энэ тэмцээний сүүлийн өдөр шинэ ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй хүч үзэн ялсан. Нэг ёсондоо түүний сүмогийн замнал дахь хамгийн сүүлчийн өрсөлдөгч нь нутаг нэгт Г.Ган-Эрдэнэ болов. Ёкозүна Хакүхо хамгийн сүүлчийн барилдаанаа ийн ялалтаар өндөрлүүлжээ. Түүний сүмогийн дэвжээнд өнгөрүүлсэн сүүлчийн агшиныг илтгэх гэрэл зургийг хүргэж байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)