Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал зодог тайллаа. Өдгөө 36-тай түүний их сүмогийн амжилт японы эзэн хааны 45 дахь цомыг өргөснөөр ийн эцэслэж байна. Нагоя башё М.Даваажаргалын хувьд сүүлчийн тэмцээн байв. Тэр энэ башёгийн хамгийн сүүлийн өдөр шинэ ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй хүч үзэн ялсан. Нэг ёсондоо түүний сүмогийн замнал дахь хамгийн сүүлчийн өрсөлдөгч нь нутаг нэгт Г.Ган-Эрдэнэ болов. Ёкозүна Хакүхо хамгийн сүүлчийн барилдаанаа ийн ялалтаар өндөрлүүлжээ.
Б.Жаргал