Японы хөлбөмбөгийн лигт монгол тамирчин тоглох боломж бүрджээ. Сонгогдсон тамирчин тус улсын хөлбөмбөгийн доод лигт ойролцоогоор 6 сая төгрөгөөр цалинжих юм байна. Монгол тамирчдын сонгон шалгаруулалтыг удахгүй зарлах аж. Японы хөлбөмбөгчид Ази тивдээ ноёрхдог ба тус улсын лигт Европын шилдэг тоглогчид урилгаар ирж тоглодог юм.