Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E нь цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдоод байна. Эмчилгээний төлбөр нь эхний байдлаар 650 сая төгрөг. Түүний эмчилгээний зардлыг бүрдүүлэхээр манай урлаг, спортын алдартнууд хандивын аянд нэгдэж байгаа юм. Аяны хүрээнд 3х3 сагсан бөмбөгийн тамирчин А.Ананд нэгдэж, өөрийн өмсгөлөө дуудлага худалдаанд оруулжээ. А.Анандын өмсгөл дуудлага худалдаанд 700 мянган төгрөг хүрсэн бөгөөд "Ninja Wolves" спорт сангийн гүйцэтгэх захирал Х.Номинзул худалдан авчээ.