Тайланд улсад шатрын өсвөр үеийнхний Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд 14 орны шатарчид өрсөлдөхөд манай улсаас 76 тамирчин өрсөлдөхөд 10 насны ангилалд Дархан-Уулын аймгийн шатарчин М.Цэлмэг тэргүүн байр эзлэв. Энэ насанд Сүхбаатар аймгийн шатарчин Э.Гэгээнээ дэд байрт орсон юм. Харин 16 насанд Дорнод аймгийн тамирчин Х.Урангоо хүрэл медаль хүртжээ.