Катарын нийслэл Доха хотод ширээний Азийн АШТ өчигдөр эхэллээ. 25 дахь удаагийн тэмцээнд манай улсаас зургаан тамирчин өрсөлдөж байгаа юм. Тэмцээний эхний өдөр манай эмэгтэйчүүдийн баг эзэн орны багийг илт давуу буулган авсан бол Узбекистаны багт дийлдэв. Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд саяхан Японы нийслэл Токио хотод болсон зуны олимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдсөн Б.Болор-Эрдэнэ багтаж байна.