Монгол Улсад анх удаа өвлийн спортын ордонтой боллоо. Ингэснээр өвлийн спортын төрөлд монгол тамирчид үсрэнгүй амжилт үзүүлэх боломж бүрдэх юм.
Тус ордны нээлтийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа миний бие хувийн хэвшлээ цаг ямагт дэмжин ажиллах болно. Монголчуудын мөрөөдөл биелэх мөсөн өргөөг бүтээн байгуулсан үндэсний үйлдвэрлэгч та бүхэндээ туйлаас их баярлалаа. Олимпын стандартад нийцсэн энэхүү нүсэр их бүтээн байгуулалтаар бахархаж, баярлаж байна" гэлээ.
Энэхүү ордон үүдээ нээснээр манай хоккей, гуран гулгалтын тамирчдын бэлтгэл сургуулилт хийх орчин бүрдэж, олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах таатай завшаан тохиож байна.
"Степп арена" мөсөн ордоныг үндэсний компаниудын санхүүжилтээр босгосон. Тодотговол, “Ачит ихт” компани Пунцагийн Цагааны санаачилгаар энэхүү ордон сүндэрлэж байгаа юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (5)