Мэргэжлийн сүмо бөхийн Аки башёд 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ итгэл төгс түрүүлсэн. Тэр японы эзэн хааны цомыг тав дахь удаагаа хүртсэн бөгөөд түний NHK телевизийн сэтгүүлчид өгсөн сэтгэгдлийг хүргэе.
Тэрбээр "Өөрт байгаа бүх хүч чадлаа дайчлан барилдлаа. Нэг их бодолд орохгүйгээр дэвжээнд гарсан. Тэр нь ч зөв боллоо. Дэвжээнд гаргах хичээл зүтгэл бол сүмочдын үүрэг юм. Би үүргээ л биелүүлсэн.
Түрүүлнэ гэдэг үнэхээр хэцүү зүйл болохыг олон башёд мэдэрсэн. Түрүүлэх нь баярлууштай, талархах зүйл юм.
Би дан ганцаараа зүтгэсэн бол энэ амжилтанд хүрч чадахгүй байх байсан. Миний багш, дэвжээний дэмжигчид, гэр бүл, үзэгчдийн дэмжлэгтэйгээр энд зогсож байна. Та бүхэнд маш их баярлалаа. Дараа башёд амжилтаа ахиулна аа. Дэвжээн дээрх амьдрал хэзээ дуусахын хэлж мэдэхгүй болохоор бүх зүйлээ дайчлан барилдах бодолтой байгаа" хэмээсэн байна.
Б.Жаргал