Бельги улсад мэргэжлийн дугуйн ДАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, Монгол Улсаас С.Жамбалжамц эх орноо төлөөлөн уралдлаа. 94 дэх удаагийн энэхүү тэмцээнд 195 тамирчин 268 км замыг туулж хурд хүчээ сорин өрсөлдөхөд С.Жамбалжамц 94 дүгээр байрт орлоо. Энэ бол муугүй амжилт. Түүний ард 101 тамирчин хоцорчээ. Тэрбээр тус тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож буй бөгөөд идэвхитэй дугуйчны хандалтаар дөрөвдүгээр байрт жагссан байна. Түүний уралдааныг үзэж, дэмжихээр Бельги дэх монголчууд олноор хүрэлцэн иржээ.
Б.Жаргал