Монголын бодибилдинг фитнессийн холбооны “Монголын мистер-2021” тэмцээн ирэх сарын 16-нд болохоор товлогдлоо. Монголын бодибилдингийн хамгийн тэргүүн тамирчныг шалгаруулах уг тэмцээн 30 дахь жилдээ болох гэж байна. Энэ тэмцээн 1990 онд анх Монголын сайхан залуу нэртэйгээр болоход Н.Батбаяр түрүүлж байв. 30 жилийн хугацаанд хамгийн олон түрүүлсэн хоёр хүн байдаг ба гавьяат тамирчин Ж.Нурлан (2004, 2005, 2006, 2012 онуудад), Э.Ганзориг (2013, 2014, 2019, 2020) нар дөрөв түрүүлсэн амжилтаар тэргүүлж байна.
Б.Жаргал