ОХУ-н Москва хотод боксын Армийн ДАШТ энэ сарын 16-26-нд болж, Монголын баг тамирчид хоёр мөнгө, нэг хүрэл медальтай өнөөдөр эх орондоо ирлээ. Тухайлбал, Х.Энх-Амар, Т.Болортуул нар мөнгө, Х.Энхмандах хүрэл медаль хүртсэн юм. 58 дахь удаагийн тус тэмцээнд гавьяат дасгалжуулагч А.Гантулга найман тамирчинтай хойд хөршийг зорьсон. Тэд тэмцээнд оролцсон 36 орноос амжилтаараа зургадугаар байрт жагсчээ. Мөн энэ тэмцээнд Монголын багийг хурандаа В.Гомбожав ахалж, багийн эмчээр М.Саранцацарал, шүүгчээр Ц.Нандигжав нар ажиллажээ.
Б.Жаргал