АНУ-н Нью-Йорк хотод таеквондогийн бүх Америкийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр болоход монгол хүн алтан медаль аваад зогсохгүй мөнгөн цом, хүрэл медаль хүртжээ. Энэ ахмад тамирчин бол Монголын боксын холбооны гурван одтой шүүгч Цэдэнгийн Даваасүрэн юм. Тэрбээр энэ спортоор ДАШТ-ий таван мөнгө, Ази АШТ-ий хошой аварга. Мөн кикбоксын төрөлд ч дэлхийн аварга болсон. Уг нь түүний анхлан хичээллэж байсан спорт нь бокс. Боксын 48 кг-ын жинд цагтаа гялалзаж явсан алдарт Борхүү гуай зодог тайлахдаа түүнд халаагаа өгсөн гэдэг.
Сэтгэгдэл (7)