Үндэсний сур харвааны “Отго харваа-2021” тэмцээн амжилттай болж, 370 гаруй тамирчин цэц мэргэнээ сорив. Тус тэмцээнд спортын мастерыг гурав, дэд мастер цолын болзолыг гурван харваач биелүүлжээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд “Мэргэн зөв” багийн харваач Б.Гантулга тэргүүлж, “Жхрай мэргэн” багийн Б.Мөнхжаргал, Баянхонгор аймгийн харваач Ш.Цэдэнбалжир нар удаалав. Харин эмэгтэйчүүдэд “Хангарьд” спорт хорооны тамирчин М.Мөнх-Амгалан түрүүлж, “Петровис” багийн харваач, гоц мэргэн Э.Заяа, “Алдар-Жем” багийн харваач А.Содномпил нар удаах байрт оржээ.
Б.Жаргал