“Белград-2021” боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д эх орноо төлөөлөн өрсөлдөх Монголын баг тамирчид өчигдөр сэргэлтийн бэлтгэх хийхээр Эрдэнэт хотын Сэлэнгэ амралтын баазыг зорьжээ. Энэ бэлтгэлд ДАШТ-д өрсөлдөх эрх авсан есөн тамирчин, 13 бэлтгэл хангагч, гурван дасгалжуулагч хамрагдах юм. Гэхдээ тус бэлтгэлд Армийн ДАШТ-д өрсөлдөж буй Х.Энхмандах, Б.Чинзориг, О.Тулга болон гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Э.Цэндбаатар нараас бусад нь очсон гэв. Тэд энэ бямба гаригаас эхлэн бэлтгэл сургуулилтандаа очиж хамрагдах аж. Мөн тус бэлтгэлийн дундуур 60 кг-ын жинд Э.Цэндбаатар, О.Тулга нарын хооронд халз тулаан болох ба ялсан нь дэлхийн рингэнд хүч үзэх юм байна.
Б.Жаргал