Есдүгээр сарын 27. Өнөөдөр мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь ёкозүна, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Асашёорюү Д.Дагвадорж 41 нас хүрлээ. Тэрбээр 1980 оны энэ өдөр Улаанбаатар хотод улсын заан Д.Долгорсүрэнгийн дөрөв дэх хүү болон мэндэлжээ. Асашёорюү Д.Дагвадорж бол ёкозүна цолонд хүрсэн анхны монгол хүн билээ. Тэр монголчуудыг сүмод дурлуулж, дэлгэцийн өмнө цаг наргүй хаддаг байсан цаг саяхан. Аса аварга 1996 оны Улсын баяр наадмын өсвөрийн барилдаанд түрүүлж, 16 настайдаа сүмод барилдахаар наран улсыг зорьсон юм. Түүний даян дэлхийд алдарших түүхэн он цаг энэ үеэс эхлэлтэй.
Сэтгэгдэл (1)