Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Мөнхбатын Даваажаргал өнөөдөр зодог тайлахаар болсон. Түүний хувьд сүмогийн түүханд алтан үсгээр бичигдэх олон онцгой амжилт байгуулсан нэгэн. Өдгөө 45 түрүүлсэн амжилтыг хойшид хэн нэгэн бөх шинэчлэхэд хэцүү. Их сүмогийн домогт аварга Хакүхогийн гаргасан амжилтыг сонирхуулж байна.
-Дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн
-Сүмод орсон цагаас хойш нийт 1187 ялалт байгуулсан
-Макүүчи буюу дээд зиндаанд 1093 ялалт авсан
-Ёкозүна цолтой хамгийн олон буюу 83 башёд зодогложээ
-Ёкозүна цолтой хамгийн олон буюу 899 ялалт авсан
-Ёкозүна цолтой хамгийн олон барилдаан хийсэн нь 1019 юм
-Ёкозүна цолтой хамгийн олон дараалсан барилдааны тоо нь 722
-10 болон түүнээс дээш даваатай хамгийн олон башёд барилдсан нь 78
-Ёкозүна цолтой хамгийн удаан хугацаанд буюу 14 жил барилдлаа
-Жилийн хамгийн олон ялалт буюу 2009, 2010 оны тэмцээнүүдэд 90 барилдаанаас 86 даваа авсан
-Хамгийн урт хугацаанд жилийн хамгийн олон ялалттай амжилт, дараалж 9 жил, 2007-2015 онд
-Мэргэжлийн сүмод хамгийн ахмад насандаа түрүүлсэн аварга (36 нас, 4 сар)
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)