Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олимп, паралимпын наадамд өндөр амжилт үзүүлсэн баг тамирчдад мөнгөн шагнал гардуулж, батламж олголоо. Энэ үеэр олимп, паралимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон баг тамирчидаа төлөөлөн гавьяат тамирчин Э.Содномпилжээ үг хэлсэн юм.
Биеийн тамир, спортын улсын хороо маань босоо тогтолцоотой болсны хүчинд Монголын баг түүхэндээ байгаагүй олон тамирчин олимп, паралимпад эрх авч оролцлоо. Биеийн тамир, спортын улсын хороо маань бид бүхний итгэл сэтгэлийг алдалгүй их хичээлээ. Ц.Шаравжамц даргадаа баярлалаа. Мөн цар тахлын хүнд цаг үед баг тамирчидаа цаг алдалгүй бэлтгэл сургуулилтаар таслаагүй. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, Шигшээ багийн албаны дарга Э.Билэгт, Б.Эрдэнэваанчиг болон түүний ажлын хамт олонд баярлалаа. Та бүхний тус дэмээр бид өдий зэргийн амжилт гаргалаа. 3х3 сагсан бөмбөгийн баг түүхэндээ анх удаа олимпын наадамд оролцлоо, та бүгдэд маш их баярлаж байна.