Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олимп, паралимпын наадамд өндөр амжилт үзүүлсэн баг тамирчдад мөнгөн шагнал гардуулж, батламж олголоо. Энэ үеэр олимпын наадамд эх орноо төлөөлөн дасгалжуулсан Халиуны Болдбаатар үг хэлсэн юм.
"Энэ хүнд цаг үед бүх боломж, авьяас чадвараа дайчилсан та бүхэнд баярлалаа. Спортын улсын хороо маань Ерөнхий сайдын шууд мэдэлд очсон болохоор амжилт гаргахад шууд нөлөөллөө. Асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж байлаа. Удахгүй болох олимпын наадамд өндөр амжилт гаргаж, төрийн далбаагаа өндөрт мандуулахыг хүсч байна" гэсэн юм.