Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимпын наадамд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд шагнал гардуулах ёслол боллоо. Монгол Улсын шигшээ багийн тамирчин пауэрлифтингийн төрөлд гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн тул 120 сая төгрөг, орон сууц, жүдо бөхийн төрөлд С.Моллай мөнгөн медаль авсан тул 60 сая төгрөг, орон сууц, гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн төрөлд Б.Болортуяа хүрэл медаль хүртсэн тул 30 сая төгрөг орон сууцаар урамшуулж, батламж гардууллаа.
Мөн олимп, паралимпын наадмын тавдугаар байрт шалгарсан М.Анхцэцэг (хүндийн өргөлт), Э.Цэндбаатар (бокс), С.Батцэцэг, М.Лхагвагэрэл, Б.Хонгорзул, Ц.Намуунцэцэг, паралимпын жүдо бөхийн тамирчин Н.Алтанцэцэг, сагсан бөмбөгийн 3х3 төрөлд эрх авч оролцсон эмэгтэй багийн тамирчдад 20 сая төгрөг гардууллаа. Түүнчлэн дасгалжуулагч Х.Болдбаатарт 45 сая, М.Бундмаад 15 сая, Д.Баттулгад 60 сая төгрөг гардууллаа. Мөн олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн шүүсэн Т.Энхцэцэг, хүндийн өргөлтийн тэмцээн шүүсэн Л.Одгэрэл, байт харвааны тэмцээн шүүсэн Э.Саруул, паралимпын наадмын триатлоны тэмцээн шүүсэн Б.Цагаанбаатар нарт 10 сая төгрөг гардуулсан юм.
Тус арга хэмжээнд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү, Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ч.Насантогтох нарын хүндтэй хүмүүс хүрэлцэн ирлээ.