Бельги улсад дугуйн спортын бөөн гараатай уралдааны ДАШТ өчигдөр эхэллээ. Тэмцээнд нийт 194 тамирчин 268.3 км замд өрсөлдөх бол манай улсаас С.Жамбалжамц эх орноо төлөөлөн уралдах юм. С.Жамбалжамц нь Малайзын “Terengganu” багийн нэр дээрээс уралддаг бөгөөд Ази тивдээ чансаагаар гуравдугаар байрт жагсаж байна. Мөн "Гранфондо Юньнан-2017", “Tour of XINGTAI”, “Kahramanmaras grand prix” “Tour of Phuket” тэмцээнүүдэд түрүүлж байв. Энэ удаагийн ДАШТ-д Ази тивээс Монгол, Казахстан, Япон, Тайландын дугуйчид өрсөлдөхөөр нэрээ мэдүүлжээ.
Сэтгэгдэл (1)