Францын нийслэл Парис хотод жүдо бөхийн олимпын оноо олгох их дуулга тэмцээн ирэх сарын 16-17-нд болно. Тэмцээнд Монгол улсаас урьдчилсан байдлаар 18 бөх зодоглохоор нэр мэдүүлжээ. Олимпоос хойшхи анхны их дуулга тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Сумъяабазар, Э.Ариунболд, 66 кг-д Б.Нармандах, 73 кг-д “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатар, О.Уранбаяр, 81 кг-д Б.Мөррэнцэн, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Б.Гончигсүрэн, О.Хангал, +100 кг-д Б.Бат-Орших нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, Г.Ганцэцэг, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Энхчимэг, 78 кг-д Б.Эрдэнэт-Од, +78 кг-д А.Адъяасүрэн хүч үзэх юм байна.
Тус тэмцээнд гавьяат тамирчин М.Уранцэцэг, Д.Сумъяа, Д.Амартүвшин, С.Моллай, У.Отгонбаатар нарын шилдгүүд өнжиж аж.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)