Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал өнөөдөр зодог тайлах шийдвэр гаргалаа. Түүний хувьд 45 түрүүлсэн амжилттай спортын замналаа өндөрлүүлж байна. Тэгвэл Хакүхо М.Даваажаргалыг зодог тайлсны дараа сүмогийн Монголын алтан хараацайн нэг, гавьяат тамирчин Д.Батбаяр түүний талаар сэтгэгдлээ бичжээ.
Аварга дүү минь зодгоо тайллаа. Саяхан юм даа. Бид хоёр шагнал аваад зогсож байхад дүү минь ах аа, дүү нь Токиогийн олимп хүртэл барилдаад зодгоо тайлна гэсэн амлалтандаа хүрсэн дүүдээ баяр хүргэе. Аварга дүү минь чи үнэхээр дэлхийн бахархал болж чадсан шүү. Миний дүү дэвжээнээсээ буусан хоёр дахь амьдралдаа Монгол болон Япон улсад хувь нэмэрээ оруулж, их үйлсийг бүтээж, хоёр дахь амьдралдаа их аварга болохыг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл (3)