Японы нийслэл Токио хотод зуны олимп болон паралимпын наадам тун өрсөлдөөнтэй, бас сонирхолтой болсон. Уг наадамд Монгол Улсын шигшээ багаас пауэрлифтингийн төрөлд гавьяат тамирчин Э.Содномпилжээ алт, жүдо бөхөөр С.Моллай мөнгө, гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Ц.Цогтбаатар хүрэл, чөлөөт бөхийн төрөлд Б.Болортуяа хүрэл медаль авсан.
Энэ таван медаль бол хүн ам цөөнтэй бидний монголчуудын хувьд муугүй амжилт. Монголын баг тамирчид зуны олимп, паралимпын наадамд он удаан жил оролцохдоо ийн алт, мөнгө, хүрэл медалийг нэг дор авсан удаагүй билээ.
Тэд иж бүрдэл медальтай ирж эх орондоо, элгэн түмэндээ үнэлж барашгүй гавьяа байгуулсан “жинхэнэ баатарууд” юм.
Тэгвэл энэхүү түүхэн гавьяа байгуулсан таван тамирчинаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр морин цагт хүлээн авч уулзах гэнэ. Уулзалтаар алтан медальт Э.Содномпилжээд 120, С.Моллайд 60, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт 30 сая төгрөгөөр шагнах бөгөөд бүгдэд нь орон сууц гардуулах тухай мэдээлэл байна.
С.Моллай энэ сарын 17-нд монголд иржээ. Эл уулзалтыг өнгөрсөн сард зохион байгуулах байсан ч хойшилоод байв.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)