Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё өнөөдөр өндөрлөж байна. Намрын тэмцээний сүүлийн өдөр 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озеки Шодайтай барилдахын өмнө түрүүлэх болзолоо хангалаа. Түүнтэй түрүү булаалдах өрсөлдөөнд бичигдэж байсан Миёогирюү унасан тул Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тав дахь удаагаа эзэн хааны цомыг өөрийн болгож байна. Тэрбээр ёкозүна цол хүртсэнийхээ дараах башёд түрүүлсэн ес дэх бөх болов. Мөн түүний энэ амжилт Монгол сүмочдын 92 түрүү юм.
Энэ өдөр дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил (6:9), Кирибаяма Б.Лхагвасүрэн (9:6), Чиёошома Г.Мөнхсайхан (5:10) нар давсан бол Хошорюү С.Бямбасүрэн (5:10), Ичиножо А.Ичинноров (8:7) нар уналаа.
Б.Жаргал