Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё өнөөдөр өндөрлөнө. Намрын тэмцээнийг 12 даваа, хоёр унаатай яваа ёкозүна Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ тэргүүлж байгаа бөгөөд эзэн хааны цом гардан авахад ганцхан даваа үлдлээ. Түүний ард 11 даваа, гурван унаатай япон сүмоч Миёогирюү нэхэж байна. Монгол бөхчүүдээс Ичиножо А.Ичинноров, Кирибаяма Б.Лхагвасүрэн нар өчигдөр найм давж, айдагаа авдартаа хийсэн. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан, Хошорюү С.Бямбасүрэн нар качикоши хийх боломжгүй болсон.