Монголын дугуйн холбооноос элит, мастер, сонирхогчдын ангилалын уулын дугуйн УАШТ зохион байгуулав. Тэмцээний сонирхогчдын ангилалын 19-29 насны ангилалд цанын спортын тамирчин Б.Ачбадрах түрүүллээ. Б.Ачбадрах нь гүйлтийн цанын ОУХМ цолтой, "Пёнчан-2018" өвлийн олимпын наадмын цанын 25 км-ын зайн эх орноо төлөөлөн өрсөлдөж байв. Мөн цанын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын цор ганц тамирчин юм.
Сэтгэгдэл (1)