“Токио-2020” зуны паралимпын наадмаас гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртэж, монгол зон олноо баярлуулсан билээ. Түүний энэхүү амжилтыг үнэлж, МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар “Алтан Од” медалиар шагналаа. “Алтан Од” нь МҮОХ-ны тэргүүн зэргийн шагнал бөгөөд олимпын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, их спортыг хөгжүүлэх үйлсэд өндөр гавьяа байгуулсан хүнд олгодог шагнал юм.
Сэтгэгдэл (2)