Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё 13 дахь өдрөө үргэлжилж байна. Намрын тэмцээнийг ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давснаар 11 даваа, хоёр унаатай тэргүүлж байна. Түүний маргаашийн өрсөлдөгч нь озеки Такакейшо юм. Тэрүнофүжигийн араас 10 даваа, гурван унаатай Миёогирюү, Оношо, Эндо нар нэхэж байна.
Монгол сүмочдоос өнөөдөр Хошорюү С.Бямбасүрэн (4:9), Ичиножо А.Ичинноров (7:6) нар давлаа. Хошорюү С.Бямбасүрэн нутаг нэгт Тамаваши Б.Мөнх-Оргил (5:8)-ыг давсан юм. Харин Чиёошома Г.Мөнхсайхан (3:10), Кирибаяма Б.Лхагвасүрэн (7:6) нар унав.