ОХУ-ын нийслэл Москва хотод боксын Армийн ДАШТ-ий хагас шигшээд тулалдах боксчид шалгарлаа. Тэмцээний эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Хархүүгийн Энхмандах, Хархүүгийн Энх-Амар нар хүрэл медалийн болзол хангав. Тэд төрсөн ах, дүү боксчид бөгөөд өмнөх даваанд Азербайжан, Замбийн тамирчдыг хоёул буулган авсан юм. Маргааш медалийн өнгийг хувиргах тулаан хийнэ. Тус тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч А.Гантулгын удирдлага дор “Алдар” спорт хорооны найман боксчин өрсөлдсөн. Мөн Х.Энх-Амарын гэргий Т.Болортуул 57 кг-ын жинд мөнгөн медалийн болзол хангасан байна.