Засмал замын дугуйн өсвөр үе, залуучуудын УАШТ болж өндөрлөлөө. Тэмцээнд долоон багийн нийт 51 тамирчин өрсөлдөхөд багийн дүнг Я.Баатар дасгалжуулагчтай “Аттилла” клуб тэргүүлэв. Тэмцээний өсврөийн 30 км-ын зайд хөвгүүдийн ангилалд Э.Сайханбилэг (Аттилла), охидын 30 км-ын зайд Э.Энхчимэг (СТС) нар алтан медаль хүртжээ. Харин залуучуудын ангиллын эрэгтэйчүүдийн 70 км-ын зайд Б.Алтангэрэл (Хурд эрдэнэт), эмэгтэйчүүдийн 25 км-ын зайд Г.Номин-Эрдэнэ нар түрүүлэв.