АНУ-ын Өмнөд Дакота мужийн Янктон хотод байт харвааны ДАШТ болж байна. Тэмцээний хасагдах шатны өрсөлдөөнд Монгол Улсын тамирчин Д.Дашнамжил шилдэг 16-д шалгарчээ. Улмаар 1/8-д үлдэхийн төлөө ОХУ-ын Буриад улсын тамирчин Галсан Базаржаповтой өрсөлдөхөд харамсалтай нь манай тамирчин дийлдэв. Ингэснээр энэ өдөр манай харваачдаас хамгийн өндөр амжилтыг тэр үзүүллээ. Д.Дашнамжил холимог багийн төрөлд шилдэг наймд шалгарсан юм.