Улсын харцага, гавьяат тамирчин Гунгаагийн Элбэгийн эмчилгээний эмчилгээний зардал хандив цуглуулах зорилгоор үндэсний бөхийн өнөө цагийн шилдэг хүчтнүүдийн багийн халз барилдаан болно. Энэ барилдааны зүүн жигүүрийн багийг аварга Г.Эрхэмбаяр, барууныг арслан Д.Ганхуяг удирдах юм. Хоёр багийн дасгалжуулагч өчигдөр бөхчүүдээ сонгосон бөгөөд Г.Эрхэмбаярын багт улсын аварга П.Бүрэнтөгс, харцага О.Хангай, Д.Анар, начин Б.Орхонбаяр, Б.Серик, Ц.Бямба-Очир нарын улсын цолтон багтжээ. Харин Д.Ганхуяг арслангийн багт улсын аварга Э.Оюунболд, заан М.Бадарч, харцага Б.Зоригтбаатар, начин Д.Амарсайхан, Б.Даваа-Очир, Ш.Пүрэвгарьд, тэргүүтэй бөхчүүд барилдах юм. Мөн энэхүү халз барилдааны үеэр аймгийн цолтой бөхчүүдийн гал гарсан барилдаан болох аж.
Сэтгэгдэл (1)