ОХУ-ын Москва хотод боксын Армийн ДАШТ болж байгаа бөгөөд манай улсын гурван боксчин медаль хүртэх нь тодорхой болсон. Азийн аварга, Универсиад наадмын алтан медальт Х.Энх-Амар, түүний төрсөн дүү Х.Энхмандах нар хүрэл медаль авна. Харин эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Азийн аварга Т.Болортуул мөнгөн медалийн болзол хангалаа. Т.Болортуул энэ тулаанд Беларсусийн тамирчин Галина Бруевичийг илт давуу буулган авсан бөгөөд маргааш алтан медалийн төлөө хүч үзэх юм.
Сэтгэгдэл (4)