Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё өндөрлөх дөхлөө. 12 өдрийн байдлаар отгон ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ уналаа. Ингэснээр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10 даваа хоёр унаатай болов. Тэрбээр өнөөдөр унасан ч намрын тэмцээнийг тэргүүлсэн хэвээр байгаа. Бусад монгол бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил (6:6) даваа авсан. Түүний өрсөлдөгч Такаясү бэртлийн улмаас өнжсөн бөгөөд Тамаваши Б.Мөнх-Оргил барилдахгүй 14 дэх удаагаа даваа авсан байна. Мөн Ичиножо А.Ичинноров (6:6) давснаар качикоши хийхэд ойртлоо. Харин энэ өдөр Хошорюү С.Бямбасүрэн (3:9), Кирибаяма Б.Лхагвасүрэн (7:5), Чёошома Г.Мөнхсайхан (3:9) нар уналаа.
Сэтгэгдэл (1)