Монголын таеквондогийн холбооны их хурал өнөөдөр цахимаар болж, нийт 80 гишүүн оролцов. Хурлаар холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж, гишүүдийн 100 хувийн саналаар Б.Ононг сонголоо. Тэрбээр 30 жилийн түүхтэй таеквондогийн холбооны долоо дахь ерөнхийлөгч болж байна. Б.Онон нь таеквондогийн спортод элэгтэй нэгэн. Мөн тус спортоор УАШТ-д 14 түрүүлж, ДАШТ-д тавдугаар байрт орсон тамирчин билээ. Б.Онон ажлаа авсаныхаа дараа ерөнхий нарийн бичгийн даргаа А.Түмэнжаргалыг томилсон байна. Тус холбоог өмнө нь Д.Энхбат удирдаж байв.
Сэтгэгдэл (3)