Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё 11 дэх өдрөө болж өндөрлөлөө. Намрын тэмцээний тэргүүлэгч ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр экс озеки Такаясүг давсанаар 10 даваа нэг унаатай ганцаар тэргүүлж байна. Түүний ард хоёр унаатай нэг бөх нэхэж байгаа. Мөн гурван унаатай зургаан бөх бий. Монгол бөхчүүдээс Чиёошома Г.Мөнхсайхан (3:8), Ичиножо А.Ичинноров (5:6) нар давлаа. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил (4:7), Кирибаяма Б.Лхагвасүрэн (7:4) нар унав. Харамсалтай нь Чиёошома Г.Мөнхсайхан качикоши хийх боломжгүй болж байна.
Сэтгэгдэл (2)