Норвегийн Ослод болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох ОХУ-ын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг тодорлоо. Ирэх сарын 2-10-нд болох тус тэмцээнд хойд хөршийн эрчүүдээс Токиогийн олимпод оролцсон зургаан бөхөөс гурав нь Ослод очихоор болжээ.
Олимпын хошой, дэлхийн дөрвөн удаагийн аварга Абдулрашид Садулаев тав дахиа түрүүлэхийн төлөө Норвегид очихоор болсон нь анхаарал татаж байна. Түүнээс гадна 61 кг-ын жинд Абасгажи Магомедовоос бусад бүх жинд өнөөдөр Сочид шигшээ багийн цугларалт дээр сорилт барилдаан хийж ялагчийг нь дэлхийн аваргад авч явахаар боллоо.
Ослод зодоглох ОХУ-ын шигшээ баг:
57 кг: Абубакар Муталиев
61 кг: Абасгажи Магомедов
65 кг: Загир Шахиев
70 кг: Евгений Жербаев
74 кг: Тимур Бижоев
79 кг: Радик Валиев
86 кг: Артур Найфонов
92 кг: Магомед Курбанов
97 кг: Абдулрашид Садулаев
125 кг: Зелимхан Хизриев