Улсын харцага, гавьяат дасгалжуулагч Г. Элбэгийн эмчилгээнд зориулж “Дүүрэн сэтгэлийн ерөөл“ үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулах гэж байна. Энэ барилдаанд улсын аварга П. Бүрэнтөгс, арслан Э. Оюунболд, заан М. Бадарч, харцага О.Хангай, Д.Анар, Д.Бат-Эрдэнэ, Б.Зоригтбаатар, начин Б.Орхонбаяр, Л.Лха-Очир, Д.Амарсайхан, Б.Серик, Г.Ганжад, Ц.Бямба-Очир, Б.Даваа-Очир, Ш.Пүрэвгарьд, О.Мөнхэрдэнэ нарын 16 шилдэг хүчтэн өрсөлдөнө. Тус хоёр багийг улсын аварга Г.Эрхэмбаяр, арслан Д.Ганхуяг нар дасгалжуулах бөгөөд зүүнийг аварга барууныг арслан удирдан бөхчүүдийн дасгал сургуулилтыг хангаж байгаа аж. Харин тус барилдаанд Хөвсгөл нутгийн хүчит арслан Ц.Содномдорж, өсөх идэр начин Ч.Батчулуун нар багтаагүй нь нэг тийм.
Сэтгэгдэл (4)