Биатлоны спортын “Сочи-2014” өвлийн олимпын наадмын аварга, “Ванкувер” олимпын хүрэл, ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт, ОХУ-ын гавьяат тамирчин алдарт биатлонч Антон Владимирович Шипулинийг спорт сонирхогчид андахгүй. Антон Шипулин "Единая Россия" намаас ОХУ-ын Төрийн Думын сонгуульд ялалт байгуулсан байна.
Тэрбээр Свердловск мужийн нэг мандаттай Серов тойрогт өрсөлдөн 40.6 хувиар ялжээ. Шипулин 2018 онд зодог тайлсан юм. Улмаар 2019 онд тус тойрогт нөхөн сонгуулиар ялалт байгуулж байсан бол ийнхүү хоёр дахиа Думын гишүүнээр сонгогдлоо.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)