Узбекистан улсад хөлбөмбөгийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны Е хэсгийн тоглолт болов. Тус тэмцээнд Монголын хөлбөмбөгийн шигшээ баг хоёр тоглолт хийж, харамсалтай хожил авч чадсангүй. Тэд өчигдөр талбайн эзэн орны багт 0:12-оор хожигдсон байна. Тоглолтын эхний хагаст 5 гоол алдсан бол хоёрдугаар үед 7 гоол нэмж алдсанаар манай охид 0:12-оор ялагдаж, нутаг буцахаар болж байна. Монголын шигшээ баг өмнөх тоглолтод БНСУ-ын багт 0:12-оор хожигдсон юм.
Сэтгэгдэл (3)