Катарын Доха хото энэ сарын 28-наас ирэх сарын 5-нд ширээний теннисний Азийн АШТ болно. 25 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаас багийн ахлагч Б.Баярмагнай, шигшээ багийн дасгалжуулагч Кан Дун Хуны удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Мөнхзориг Г.Сэр-Од Б.Билэгт М.Тэмүүлэн, эмэгтэйчүүдэд Б.Должинзуу Б.Болор-Эрдэнэ М.Ундрам нар өрсөлдөнө. Манай баг тамирчид Хандгайтад хоёр долоо хоногийн хугацаанд бэлтгэл сургуулилтаа хангажээ. Баг тамирчдаас Б.Болор-Эрдэнэ саяхан "Токио-2020" олимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөж, түүхэн ялалт байгуулсан билээ.