Тулааны спортын тамирчид согтууруулах ундаа хэрэглэн нэгийгээ зодсон тухай мэдээлэл шуугиан тарьсан. Монголын шилдэг боксчин, гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг хэсэг залуус нийлж зодсон асуудал намжаагүй байтал өнөө өглөө мэргэжлийн боксын дэлхийн аварга, гавьяат тамирчин Н.Төгсцогтыг холимог тулаанч залуу зодсон гэх юм. Тулаанч залуусын маань мэнгэ нь голлсон гэлтэй. Энэ таагүй мэдээллийг үзсэн, сонссон хэн бүхэнд тэд сайнаар харагдахгүй нь лавтай. Тэгвэл А.Аюуш гэгч нэгэн тулаанч залуу бусаддаа сайнаар үлгэрлэж харууллаа. Тэрбээр Туул голын эрэг орчимоор хувийн унаагаар 860 кг хог хаядлыг түүж, устгалд оруулсан байна. 860 кг гэдэг бага хог биш. Түүний хийж бүтээсэн сайн үйлсийг харсан тулаанч залуус минь цаашид бааранд архи уух бус байгальд ээлтэй байвал зүгээрсэн.
Сэтгэгдэл (1)