АНУ-ын Вашингтон мужид засмал замын дугуйн тэмцээн болж, америкт ажиллаж амьдарч буй монгол дугуйчид бахдам амжилт байгуулав. Гараанаас 233 тамирчин гарч уралдахад 230 нь барианд орсон байна. Тэмцээний ахмадын 60-аас дээш насны ангилалд Ц.Ганболд түрүүлжээ. Тэрбээр 1982 оны Делигийн Азийн наадмын анхны мөнгөн медальт, 1989 оны Азийн АШТ-ий хүрэл хүртэж байсан тамирчин юм. Тэгвэл тэмцээний эмэгтэйчүүдийн 40-49 насны ангилалд монгол бүсгүй З.Оюун 1:58.59 цагийн амжилтаар хүрэл медаль хүртжээ. Тэрбээр америкт болсон тэмцээнд медаль хүртсэн анхны монгол эмэгтэй тамирчин болж байна.
Сэтгэгдэл (1)