Хилийн 0285 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, дэд түрүүч Ц.Цэнд-Аюуш ОХУ-ын талаас зургаан иргэн хил зөрчсөнийг илрүүлэн саатуулжээ. Түүний энэхүү гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Онц хилчин тэмдгээр шагнасан байна. Онц хилчин Ц.Цэнд-Аюушийн сэтгэгдлийг хүргэе.
-Намайг Цэрэндоржийн Цэнд-Аюуш гэдэг. Би 1996 онд Увс аймгийн Сагил суманд төрсөн. Хүний их эмч мэргэжлээр төгсч, сумандаа ажиллаж байгаад 2020 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн албанд өөрийн хүсэлтээр ирсэн. Манай заставын хариуцсан хэсэгт Монгол Улсын дээвэр болсон байгалийн үзэсгэлэнт газар Алтай таван богд хайрхан байдаг. Энд зуны цагт аялагчдын хөл хөдөлгөөн нэмэгддэг болохоор манай заставаас хөдөлгөөнт хилийн харуул үүрэг гүйцэтгэдэг. Намайг үүрэг гүйцэтгэж байсан өглөө Соёмбот хөшөөний ойролцоо зургаан иргэн харагдсан бөгөөд дурандаж үзэхэд өндөр, шар царайтай хүмүүс байсан юм. Тэгээд ахлагчдаа энэ талаар дуулгахад “Монгол Улсын иргэд биш байна. Араар нь тойроод хил давуулахгүйгээр саатуулая” гэсэн. Энэ дашрамд залуустаа хандаж хэлэхэд иргэнийхээ үүргийг биелүүлж, миний адил улсынхаа хил хугацаат цэргийн алба хаахыг уриалж байна.
Сэтгэгдэл (4)