Мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн ес дэх өдрийн барилдаан боллоо. Тэмцээнийг тэргүүлэгч ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (8:1) өнөөдөр Дайешод уналаа. Ёкозүна Тэрүнофүжи өнөөдөр хэдий унасан ч ганцаар тэргүүлсэн хэвээр байгаа юм. Түүний араас хоёр унаатай хоёр бөх нэхэж байна. Өнөөдөр монгол бөхчүүдээс Кирибаяма Б.Лхагвасүрэн (6:3), Хошорюү С.Бямбасүрэн (3:4:2) нар давсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил (3:6), Чиёошома Г.Мөнхсайхан (1:8), Ичиножо А.Ичинноров (3:6) нар уналаа.