Хорватын нийслэл Загреб хотод жүдо бөхийн гранпри тэмцээн энэ сарын 24-26-нд болно. “Токио-2020” зуны олимпын наадмаас хойш болж буй жүдо бөхийн анхны олон улсын тэмцээн энэ юм. Тус тэмцээнд 36 орны 257 (эрэгтэй 153, эмэгтэй 104) тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас энэ мэдүүлэгт нэг ч бөхийн нэр багтаагүй байна.