ОХУ-ын нийслэл Москва хотод боксын Армийн ДАШТ энэ сарын 19-25-нд болж байна. 58 дахь удаагийн тэмцээнд 36 орны 462 тамирчин өрсөлдөх бол манай улсаас найман ширэн бээлийтэн оролцож байгаа юм. Монголын багийн бүрэлдэхүүнд, гавьяат дасгалжуулагч А.Гантулга, Ж.Отгонбаярын удирдлага дор эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Х.Энхмандах, 56 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д О.Тулга, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д С.Жавхланбаяр нар тулалдана. Харин эмэгтэйчүүдийн 51 кг-д М.Энхжаргал, 57 кг-д Т.Болортуул, 60 кг-д Г.Бадмаараг нар өрсөлдөх билээ. Энэ тэмцээнд AIBA-гийн гурван одтой шүүгч, гавьяат дасгалжуулагч Ц.Нандигжав урилгаар шүүж байна.
Б.Жаргал